Их сургуулийн профессоруудыг ерөнхийлөгчийн зөвлөхөөр сонгожээ

Их сургуулийн профессоруудыг ерөнхийлөгчийн зөвлөхөөр сонгожээ

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жей-ин Лхагва гарагт аюулгүй байдлын дээд түвшний хоёр зөвлөхөө томиллоо. Тэд ерөнхийлөгчид аюулгүй байдал ба гадаадын бодлогыг цогцлоон бүрдүүлж, зөвлөгөө өгөх үүрэгтэй.

Мүүн Жей-иний хэвлэлийн төлөөлөгч Сөүлийн Суншин Их Сургуулийн профессор Лий Сан-чулыг Үндэсний Аюулгүй Байдлын Албаны даргын нэгдүгээр орлогчоор сонгосон тухай мэдэгджээ.

Харин Сөүлийн Йонсей Их Сургуулийн улс төрийн профессор Ким Ки-жуныг Үндэсний Аюулгүй Байдлын Албаны даргын хоёрдугаар орлогчоор сонгоод байна. Тэр Мүүн Жей-иний гадаад хэргийн явдал, хоёр Солонгосын нэгдэл, оюуны конвергенц ба кибер аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллах юм.

Шинээр томилосон нэгдүгээр орлогч дарга үндэсний Солонгосын Хойгийн асуудлыг судласан мэргэжилтэн. Ким Ки-жуны хувьд Солонгосын Хойгийн энхтайвныг удаан хугацааны турш судлаж байгаа академич гэж хэвлэлийн төлөөлөгч танилцуулсан байна.  

Лий Сан-чул ерөнхийлөгчийн аюулгүй байдлын стратеги, үндэсний батлан хамгаалахын реформ, армийн хяналтын бодлогуудыг цогцлооход туслахаар болжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү