Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинэ Ерөнхий захирал Др.Тедрос Адханом Гебрейсус

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинэ Ерөнхий захирал Др.Тедрос Адханом Гебрейсус


8 жил

Дэлхийн эрүүл мэндийн 70-р чуулганы нэг онцлог нь ДЭМБ-ыг ирэх 4 жилд удирдах шинэ Ерөнхий захирлыг сонгох явдал байлаа. 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Этиоп улсын иргэн Др.Тедрос Адханом Гебрейсус, Их Британи Умард ирландын нэгдсэн вант улсын иргэн Др.Дэвид Набарро, Пакистан улсын иргэн Др. Саниа Ништар нар өрсөлдөж ДЭМБ-ын гишүүн орнуудын олонхын саналаар Др.Тедрос Адханом Гебрейсус сонгогдлоо.
Ийнхүү Африк тивийн орнуудаас нэр дэвшигч,  ДЭМБ-ын Ерөнхий захирлаар сонгогдсон  анхны тохиолдол боллоо.




 Др.Тедрос Адханом Гебрейсус – ийн тухайд:
-       2016 оны нэгдүгээр сард болсон Африкийн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтын үеэр Др. Тедрос Гебрейсус-ийг Африкийн Холбооны нэрийн өмнөөс ДЭМБ-н ерөнхий захиралд нэр дэвшигчээр батламжилсан.  
 Тэрээр Др. Тедрос Гебрейсус  2012 оны 11 дүгээр сараас Этиоп Улсын Гадаад хэргийн сайд;
-       2005-2012 онд Этиоп Улсын Эрүүл мэндийн сайд;
-       2009-2011 онд ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх глобаль сангийн дарга;
-       2009-2010 онд НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрийн Зохицуулах зөвлөлийн дарга;
-       2007-2009 онд Хумхаа өвчнийг бууруулах түншлэлийн дарга;
-       2005-2009 онд Эх, нялхас, хүүхдийн эрүүл мэндийн түншлэлийг Хамтран даргалагч зэрэг алба хашиж ирсэн байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү