Өөрийгөө бусадтай бүү харьцуул

Өөрийгөө бусадтай бүү харьцуул


8 жил

Сэтгэлийн олон янзын дарамтууд байдаг. Эдгээр нь цусны даралт ихсэх, багасах, толгой эргэх, нойр хулжих гэх мэт олон хэлбэрээр илэрдэг. Эмэгтэй хүн сэтгэлийн хөдлөл ихтэй, ямар нэгэн зүйлд илүү хүчтэй байдлаар ханддаг. Энэ бүхэн нь нэг талаас сайн ч гэлээ болж бүтэхгүй болоод ирэхээр стресст ордог нь судалгаагаар тогтоогдсон.

Стресс бол хүнийг түргэн хөгшрүүлэх, өвчлүүлэх зэрэг ямагт таагүй нөлөө дагуулж байдаг. Тиймээс өөртөө итгэх итгэлийн түвшинг нэмэгдүүлэх, сэтгэл санаагаа захирахад тань дараах зөвлөгөө тус болж чадна.

1. Өөрөө өөртөө найрсаг хандахаас эхэл.

2. Хэрэгтэй, хэрэггүй түмэн янзын асуудалд өөрийгөө бүү туйлдуул.

3. Хүнд тусалж болох ч хэтэрсэн ачаалал бүү үүр. Энэ нь эсрэг үр дүнд хүргэнэ.

4. Өөртөө сайн сайхан үг хэлж, урам зориг хайрлаж бай.

5. Дутагдалтай тал байсан ч үүнийгээ товойлгох хэрэггүй.

6. Өөрийгөө бусадтай харьцуулахаа боль. Атаа жөтөөнөөс болж ийм харьцуулалтыг эмэгтэйчүүд их хийдэг. Энэ нь хүнийг нервтүүлэх, өөртөө итгэлгүй болгох, улмаар стресст оруулахаас өөр ашигтай үр дүнгүй дэмий зүйл юм. Тиймээс өөрийгөө бусадтай харьцуулж, ямар ч ашиггүй тоглоом тоглохоо боль.

7. Бүх эмэгтэйчүүд өөрийн гэсэн давуу, сул талуудтай, өвөрмөц гоо сайхантай байдгийг мартаж болохгүй. Та бол зөвхөн танд л байдаг, заяасан онцлогтой давтагдашгүй хувь хүн. Энэ л таныг чимдэг.

8. Өөрийн давуу тал дээр бүхнийг үндэслэ. Бүгдийг мэдэж чадаж байх албагүй л дээ. Гэхдээ л таны маш сайн хийж чаддаг зарим нэг зүйлс байж л таараа. Тиймээс л өөрийн давуу, сайн гэсэн талуудаа ил гаргах, бага зэрэг "рекламдахад" ч гэмгүй.

9. Хэрэв та л бусдын хүндэтгэл, бахархлыг төрүүлэх сайн талаа ил гаргахгүй бол хэн ч мэдэхгүй өнгөрнө шүү дээ.

10. Боломжийг бүү алд. Амьдрал тааварлашгүй олон зүйлээр баялаг байдаг. Хүн бүрт боломж байгааг бид тэр бүр анзаардаггүй.

11. Янз бүрийн ашигтай хувилбаруудтай боломжийг алдсанаар хүн бухимдаж стресст орох нь элбэг байна. Уг боломжийг алдсан өөрөө л буруутай шүү дээ.

12. Хэрэв танд ямар нэгэн боломжтой гарц, хувилбар тохиолдвол үзээд алдахад гэмгүй. Бүтэхгүй байсан ч та дараа нь өөрийгөө зэмлэхгүй.

13. Гол нь өөрийгөө үнэлж, бусдад өөрийгөө нээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү