Гадаад харилцааны сайд АНУ-д айлчилна

Гадаад харилцааны сайд АНУ-д айлчилна


8 жил

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ирэх сард АНУ-д албан ёсны айлчлал хийнэ. Энэ үеэр тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсонтой хэлэлцээ хийж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Мянганы сорилтын корпораци, Энх тайвны корпусын удирдлага болон Конгрессийн гишүүдтэй уулзахаар төлөвлөсөн байна.

Мөн Монгол-Америкийн IV бизнес уулзалт, Хөрөнгө оруулагчдын дугуй ширээний уулзалтад оролцож, АНУ-д амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзах юм. Манай улс гуравдагч хөрш АНУ-тай Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн харилцааг бэхжүүлж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэргүүлэх салбаруудыг нэмэгдүүлэх, томоохон төсөл, арга хэмжээг баталгаажуулахыг энэ айлчлалын үеэр эрмэлзэх юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү