Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна


8 жил

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 онд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтралыг сайжруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөө /Офицеруудын ордноос 5 шар хүртэл/, Гандигийн гудамж, Бага тойруугийн гудамж, Олимпийн гудамж, Энэбишийн өргөн чөлөө /Тасганы овооны уулзвараас Баянбүрдийн уулзвар хүртэл/, Сансарын тунелийн дагуу, Турк Монголын цэцэрлэг, Амарын гудамжинд нийт 1972 ширхэг 4-6 м өндөртэй шилмүүст нарс модыг шинээр тарьж, Энхтайваны өргөн чөлөө /офицеруудын ордноос 5 шар хүртэл/, Нарны зам дагуу 32528 урт/м хайлаас, шар хуайсыг шинээр тарьж, ургамлан хашлага бий болгож, гадна талд нь төмөр тросон хашлагаар хамгаалалт хийж байна. Чингүнжавын гудамж, Амарсанаагийн гудамж, Вокзалын арын цэцэрлэг, Хасбаатарын гудамж, Сансарын тунелын урд талын цэцэрлэг, Намнансүрэнгийн гудамж, Махатма Гандигийн гудамж Самбуугийн гудамж, Залуучуудын гудамжинд 6580 урт/м хайлаас, шар хуайсыг тарьж, ургамлан хашлагыг нягтруулан нөхөн ажлыг хийж гүйцэтгээд байна.

Мөн Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэлх төмөр замын 2 талын хамгаалалтын зурвас дотор 8000 ш улиас, 24000 ш хайлаасыг тарьж арчилж, нийтийн эзэмшлийн 98 гудамж, цэцэрлэгийн 99,1 га талбайн ногоон байгууламжийг арчилж, нөхөн тарих ажлыг мэргэжлийн 82 байгууллагаар хийлгэж байна.

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлуудыг 3 жил тогтмол арчлах нөхцөлтэйгээр мэргэжлийн байгууллагууд гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа бөгөөд усалгаа арчилгааг хуваарийн дагуу тогтмол хийж байна гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү