Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Израиль Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цви Хэйфэцийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ барих гэж байгаатай нь холбогдуулан ГХЯ-нд хүлээн авч уулзав.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол, Израилийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, энэхүү харилцааг улам бүр өргөжүүлэхийн төлөө Элчин сайд идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Ц.Хэйфэц Монголын тал дотно, нөхөрсөгөөр хүлээн авч байгаад талархал илэрхийлж, Монгол, Израилийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө өөрийн туршлага, бүхий л чадлаа дайчлан ажиллахаа мэдэгдэв.
Уулзалтаар талууд хоёр талын харилцаанд тулгамдаж буй асуудлууд болон хамтын ажиллагааны цаашдын боломж, хэтийн төлөвийн талаар харилцан санал солилцов.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Элчин сайд Ц.Хэйфэцид ажлын өндөр амжилт хүсч, ГХЯ-ны зүгээс Элчин сайдад бүрэн дэмжлэг үзүүлж ажиллахаа мэдэгдэв.
Израилийн Элчин сайд Ц.Хэйфэц өмнө нь Их Британи, Австри, ОХУ-д суугаа Израиль Улсын Элчин сайдаар ажиллажээ.
Элчин сайд Цви Хэйфэцийг хүлээн авч уулзав
9 жил /2017-05-23 08:02:16 GMT+8/
АНУ-ын хүчинтэй визтэй байгаа хүмүүст $10,000 хүртэлх барьцаа байршуулах журам хамаарахгүй
464
1 долоо хоног
Ё.Нямжав: ҮЦХ-д Үндэсний урлагийн их театр барих 5 га газар ашиглуулах гэрээнд гарын үсэг зураагүйн төлөө ажлаасаа чөлөөлөгдлөө
522
1 долоо хоног
Хоёр байнгын хороог салгаж, дөрөв болгохыг МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж, дэмжжээ
561
2 долоо хоног
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
516
2 долоо хоног
Цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт 10 дахин өсжээ
685
2 долоо хоног
П.Наранбаяр: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-д танилцуулна
766
2 долоо хоног
Г.Ирээдүй УИХ-ын даргын их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлогын зөвлөх болжээ
762
2 долоо хоног
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
71433
24
8 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
66339
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд