Шүүх эрх мэдлийн олон улсын бага хуралд оролцов

Шүүх эрх мэдлийн олон улсын бага хуралд оролцов


8 жил

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Ч.Хосбаяр, Х.Эрдэнэсувд нар Франц улсын Парис хотноо 2017 оны 5 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Шүүх эрх мэдлийн олон улсын 20 дугаар бага хуралд оролцоод иржээ.



Уг бага хуралд дэлхийн 33 орны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Үндсэн хуулийн шүүхийн шүүгчид оролцож,  терроризмтой тэмцэх эрүүгийн эрх зүйн арга хэрэгслийг үр дүнтэй болгох нь, түгээмэл харьяалалтай эрүүгийн гэмт хэргийг үндэсний шүүхүүд хянан шийдвэрлэх нь зэрэг сэдвүүдийг онцлон ярилцаж, санал бодлоо солилцсон байна. Түүнчлэн олон улсын хүрээлэн буй орчны эрх зүй, монополчлолтой холбоотой иргэний эрх зүйн хэрэг маргааныг шийдвэрлэх, шүүгчийн давтан сургалтын институтыг хөгжүүлэх замаар шүүгчийн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх нь зэрэг сэдвүүд олон улсын шүүгчдийн анхаарлын төвд байжээ.

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг тэргүүтэй манай төлөөлөгчид энэ үеэр Фуртын сангийн төлөөлөгч Жаксон Томас, Пакистаны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан, өдгөө тус сангийн багш Хуссейн Жиллани нартай уулзаж, Монголын шүүгчдийг сургалтад хамруулах талаар ярилцсан аж. Мөн АНУ-ын Дээд шүүхийн шүүгч асан Клифорд Валлас, ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч В.Бойцов нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон байна.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү