Хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлыг удирдаж байсан үе үеийн дарга нарын хөрөг зургийг Төрийн ордонд байрлуулдаг уламжлалын дагуу өнөөдөр 2012-2016 онд УИХ-ын даргаар ажилласан З.Энхболдын хөрөг зургийг байрлуулав.
Ёслолд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Я.Санжмятав, Б.Пүрэвдорж, Д.Мурат, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, хөргийг бүтээсэн зураач Т.Чингис нар оролцлоо.
Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “1914-1919 онд Сайн ноён хан Т.Намнансүрэн Монгол Улсын Дээд хурлын даргаар ажилласан тэр цагаас Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэн гэж үздэг. Үүнээс хойшхи УИХ-ын арав дахь даргаар томилогдон ажилласан хүн нь З.Энхболд та юм. Өнөөдөр таны төрсөн өдөр тохиож байгаа юм байна. Таньд УИХ-ын нэрийн өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргэж, сайн сайхныг хүсье.
Монгол Улсаа хөгжүүлэх үйл хэрэгт эв саналаа нэгтгэх, хамтран ажиллах чухал цаг үе тохиож байна. Таныг хариуцлагатай, шударга төрийг цогцлоон бэхжүүлэх үйлсэд цаашид ч хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна” гэлээ
Дараа нь УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын 10 дахь дарга З.Энхболдод дурсгалын зүйл гардуулав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
УИХ-ын дарга асан З.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа
9 жил /2017-05-23 06:59:09 GMT+8/
М.Энхцэцэг: Эрчим хүчний сайд Б.Найдалааг огцруулахаар 10 гишүүн гарын үсэг зурсан. Гэтэл туслах нь яриаг маань тасалж, биед маань халдлаа
470
3 долоо хоног
Ц.Идэрбат: Ямааны годрон өвчнөөр малаа устгалд оруулсан 58 малчин өрхөд 5.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгнө
1323
3 долоо хоног
Д.Ганбат: Баавгайд алим, мандарин тавьж өгөх мөнгө байдаг хэрнээ баавгайтай тэмцэх буу байхгүй
3113
1 сар
Т.Доржханд: Яамдууд тендер хийдгээ болино. Худалдан авалтын үнэлгээг AI-р шийдвэрлэдэг болно
3416
1 сар
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
3833
3 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
82380
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
75693
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд