Дорнод нутгийн зон олны шүтээн Хан-Уулын тахилга билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр буюу 2017 оны 05 сарын 28-ны Ням гарагт болох гэж байна.
Тахилгын үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Морин спорт уяачдын холбооны Дорнод салбар хамтран зохион байгуулж байна.
Энэ удаагийн тахилгын үйл ажиллагаа өглөөний 07:30-д эхэлж Данриг данжаалин хийдийн лам, хуврагууд Очирваань, далха чогдү, даллага авах зэрэг ном хурах бөгөөд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид ая дуугаа өргөх юм.
Тахилгын үеэр их нас, соёолон, хязаалан гурван насны хурдан морьдын уралдаан, хүчит 32 бөхийн барилдаан болох юм байна.