Ираны ерөнхийлөгч Хассан Роуханигийн тухай таван баримт

Ираны ерөнхийлөгч Хассан Роуханигийн тухай таван баримт


8 жил

1. Хассан Роухани Ираны ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдлоо. Баасан гарагт болсон сонгуульд 40 сая саналаас ойролцоогоор 57 хувийг нь эзлэн ялалт байгууллаа. Роухани анхны буюу 2013 оны сонгуульдаа 50.7 хувийн ялалт байгуулж байв.

©Bloomberg

2. Хассан Роухани бол өндөр боловсролтой ерөнхийлөгч. Тэр 1972 онд Теграны их сургуульд шүүхийн хуулиар суралцан Бакалаврын зэрэгтэй төгсөж байв. Дараа нь тэр Шотландад Гласгов Каледониан Их Сургуульд хуулиар магистр, дөрвөн жилийн дараа PhD буюу докторын зэрэг хамгаалж байжээ.

©Times of India

3. Эмэгтэйчүүдийн эсрэг чанга дэглэмтэй Исламын шашинтай Иранд тэдний эрхийг шулуухан хэлж, дэмждэг хүн бол Хассан Роухани. Энэ удаагийн сонгуульд түүнтэй өрсөлдсөн Эбрахим Раси Аяатолла Али Хаменеиг дэмжигч бөгөөд хэрэв ялсан бол Ираны эмэгтэйчүүдэд байдал хүндрэх магадлалтай байв.

©NBC

4. Роухани гарсанаас хойш эмэгтэйчүүдийг засгийн газрын албан тушаалуудад томилж, их сургуульд орох эмэгтэйчүүдийн тоог хязгаарлахаа болисон. Гэсэн ч Иранд эмэгтэйчүүд ямар хувцас өмсөх, ямар чиглэлээр сурах зэргээ чөлөөтэй сонгодоггүй хэвээр.

©AsiaNews

5. Роуханигийн шийдвэрээр Иран улс 2015 онд Европын Холбоо, Америк, Хятад, Оростой цөмийн гэрээнд гарын үсэг зурсанаар эдийн засгийн чухал хоригууд цуцлагдаж байв. Гэхдээ гэрээг зөрчин Америкийн талаас буцаан хориг тавих тухай яригдаад байгаа юм. Үүний магадлалтай шалтгаан нь Америкийн хувьд Ирантай тааруу харилцаатай Сауди Араб зэрэг улсуудтай цэрэг зэвсэг, эдийн засагтаа нэлээд хамтран ажилладаг. Түүнчлэн Иран Башар Ассадыг буюу Америкийн унагаахыг хүсдэг ерөнхийлөгчийг дэмждэг.

©AP, цөмийн гэрээнд гарын үсэг зурсаны дараа тэмдэглэж буй байдал

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү