Дутерте Хятад, Орос хоёртой ойр байх хэрэгтэй гэжээ

Дутерте Хятад, Орос хоёртой ойр байх хэрэгтэй гэжээ

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Филиппины ерөнхийлөгч Родриго Дутерте Хятад, Оростой харилцаагаа улам бат бөх байлгах ёстой гэлээ. Дутерте хувийн зүгээсээ Америкийн эсрэг биш ч гэлээ, Филиппин улс Америкийн сонирхлоос салах гадаад бодлогоо өөрчлөх хэрэгтэй гэж хэлжээ.

“Надад Америкийг эсэргүүцээд байх юмгүй, Трамп бол миний найз. Гэхдээ миний гадаад бодлого өөрчлөгдсөн. Би Хятад, Оростой харилцахыг хүсч байна. Яагаад гэвэл Барууны ертөнцөд утгагүй, учир нь олдохгүй юм яриад байдаг” гэсэн байв.

“Америк одоо хүртэл биднийг колон нь мэт харицдаг. Тоглож байгаа биз дээ! Бид тусгаар улс. Миний улсыг эрхэмлэн харилцаасай гэж би хүсдэг,” хэмээн нэмж хэлжээ.

Энэ 7 хоногт Филиппиний Батлан Хамгаалахын нарийн бичгийн дарга Делфин Лоренцана Хятадын төрийн эзэмшлийн армийн үйлдвэрлэгч Поли Технологистой ирээдүйд худалдаа хийх гэрээнд гарын үсэг зураад байв.

Ирэх 7 хоногт Дутерте өөрөө Оростой төстэй гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

“Оросууд зэвсэг зарлаа, болзолгүй. Америк бол өөр. Болзол тавьдаг. Гэхдээ би тэдний өмнө өвдөг сөхрөн зогсохгүй.” гэдгээ тэр илэрхийлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү