Сэтгүүлч Маттю Каруана Галициа Малтагийн ерөнхий сайд Жозеф Мускатыг авилгалын хэрэгт оролцсон тухай постуудыг Фейсбүүктээ оруулжээ. Хэдэн өдрийн дараа тэр Фейсбүүкийн аккаунтаасаа түгжигдэж, хэд хэдэн пост нь устгагдсан байгааг мэдсэн байна.
Өнгөрсөн жил Панамын Хуудсуудыг ил болгосон багт Каруана Галициа байсан. Тэр ерөнхий сайдын хэргийн тухай уламжлалт тогтмол хэвлэлд мэдээлээгүй учраас илүү олон хүнд хүрэхийн тулд Фейсбүүкийг мэдээллийн хэрэгсэл болгон ашиглажээ.
“Хариу гайхалтай байсан. Тийм юм болно гэж хэзээ ч хүлээж байсангүй.” гэж тэр энэ тухай ярьсан байна.
Галиациагийн постуудын дараа ерөнхий сайд Мускат түүнийг гүтгэлгийн хэргээр шүүхдэнэ гэж сүрдүүлээд байлаа.
The Guardian мэдээлсэнээр Галициа энэ сарын 16-нд аккаунтаасаа түгжигдсэн. Одоогийн байдлаар Мускатын засаг үүнд оролцсон эсэх тодорхойгүй байгаа.
Фейсбүүк Галициагийн аккаунтын хэргийг мөрдөж байгаа гэсэн хариу өгчээ.