Английн Хөдөлмөрийн Намын дарга Жереми Корбин сонгуулийн аянгаа рок фестивальд хийлээ.
Их Британий парламентын сонгууль 6-р сарын 8-нд болно.
Корбин Виррал Лайв фестивальд The Libertines рок хамтлагийн сетийн өмнө 20.000 хүний урд үг хэлжээ. Корбин сонгууль өгөх уриалгыг дэвшүүлсэн байв. Тэр:
“Би хүн бүр хүссэн спортоо тоглож, хүүхэд бүр хөгжим сурч болдог, үүгээр нэгддэг нийгэмтэй улсыг хүсдэг. Та нар орон сууц, халамжтай байж, нийгмийг нэгдээсэй гэж хүсдэг үү? Эсвэл та нар хүүхдийг тусгай шалгуураар авдаг сургууль бас үнэгний анг хүсдэг үү?” гэж сонгогчдын өмнө сонголт байгааг сануулжээ.