Улаанбаатар хотын төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдоогүй гэр хорооллын суурьшлын бүсэд хэсэгчилсэн инженерийн хангамжтай “Сервис центр”-ийг барьж байгуулах, төлөвлөлт, шийдлийн санал боловсруулах ажлын хэсэг өнгөрсөн баасан гарагт ээлжит хуралдаанаа зохион байгууллаа. Тус хуралд ажлын хэсгийн ахлагч БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал, нийслэлийн Засаг даргын орлогч ажлын хэсгийн дэд ахлагч П.Баярхүү, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын орлогч дарга Ч.Батбилэг болон бусад гишүүн оролцсон юм.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч, ажлын хэсгийн дэд ахлагч П.Баярхүү “Сервис центр” бол иргэдийн газар дээр зохион байгуулалт хийж, ус болон дулаанаар хангах төсөл юм. Эхний ээлжид БХБЯ, нийслэл, хувийн хэвшил хамтран энэхүү ажлыг эхлүүлж, жишиг төвийг барих хэрэгтэй. Бидний туршлага судалсан орнуудад ус, дулаанаа шийдчихсэн тохилог хауст амьдардаг иргэд олон байдаг нь ажиглагдсан. Гэр хороололд тийм л орчинг бүрдүүлэхийн тулд “Сервис центр” төслийн ажлыг хурдан эхлүүлэх хэрэгтэй байна” хэмээлээ.
“Бичил дэд төвийг барьж байгуулах, төлөвлөлт, техник шийдлийн санал боловсруулах ажлын хэсэг хуралдааны үеэр гэр хорооллын суурьшлын бүсэд бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжтай “Бичил дэд төв” барьж, байгуулах ажлын ТЭЗҮ байгуулах, уг зохион байгуулахдаа Барилга хот байгуулалтын яам болон нийслэлийн ажлын уялдаа холбоог ханган ажиллах, төслийн удирдах хороо, төслийн нэгжийг хууль журмын дагуу байгуулах, ажлын хэсэгт орсон мэргэжлийн байгууллагуудын саналыг нэгтгэж, тэдэнд нэгдсэн цогц ойлголтыг өгөх зэрэг шийдвэрийг гаргав.
Ирэх сарын 16,17-ны өдөр БХБЯ нь “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулах бөгөөд энэ үеэр “Сервис центр” төслийг илүү өргөн цар хүрээтэйгээр иргэдэд танилцуулахаар боллоо. Энэ ажилд нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хамтран оролцох юм.
"Сервис центр” төслийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо
9 жил /2017-05-22 03:09:50 GMT+8/
470 гаруй сая төгрөг 330 суманд хандивласан эмч дуучин Б.Хангал ""Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан" цолоор энгэрээ мялаалаа
486
5 өдөр
Ц.Магалжав: Энэ жилийн наадмаар хурц арслан Н.Өсөхбаяр, улсын гарди М.Бадарч нар барилдахгүй
634
1 долоо хоног
Г.Дамдинням: Баяр наадмын үеэр шатахууны хомсдол үүсэхгүй, нөөц хангалттай байгаа
1032
2 долоо хоног
О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна
1918
2 долоо хоног
Ж.Золжаргал: Х.Нямбаатарыг нийслэлийн төсвийн сонсголд урьсан ч ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй
2077
4 долоо хоног
З.Мэндсайхан: Улсын төсвийн алдагдал 1 их наяд төгрөг байхад нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн
1934
4 долоо хоног
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг гэв
3391
2 сар
Ж.Баярмаа: Монголын дундаж давхарга буюу цалин авдаг 1 сая иргэн өрийн дарамтанд ороод эмзэг бүлэг рүү шилжихэд бэлэн болсон байна
3085
2 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
78447
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
73054
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд