Өнгөрсөн 14 хоногт гэмт хэргийн шинжтэй 2058 үйлдэл бүртгэгджээ

Өнгөрсөн 14 хоногт гэмт хэргийн шинжтэй 2058 үйлдэл бүртгэгджээ


8 жил

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 7647 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 197 нэгж буюу 2.5 хувиар, гэмт хэргийн шинжтэй 2058 үйлдэл бүртгэгдсэн нь 18 нэгж буюу 0.9  хувиар тус тус буурсан үзүүлэлтэй байна. Захиргааны зөрчил  гаргасан 7240  иргэн, 32  аж ахуйн нэгжид 54.1 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Давхардсан тоогоор эргүүлийн 3081 чиглэлд 6162 алба хаагч ажилласан ба эргүүлийн хүн хүчийг нэмэгдүүлж ажилласнаар 2017 оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оныхоос 16.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3743 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 140, зөрчлийн шинжтэй 1389 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1529 ослыг материалжуулан шалгаж байна. Замын хөдөлгөөний дүрмийг сахиулах, малын хулгай, зөвшөөрөлгүй мах тээвэрлэх нөхцлийг таслан зогсоох зорилгоор орон нутгаас Улаанбаатар хот руу орох чиглэлүүдэд байрлах замын цагдаагийн 24 цагийн байнгын постуудад ОБЕГ, МХЕГ-тай хамтран хяналт шалгалтыг эрчимжүүлэн зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах, түүхий эд тээвэрлэж явсан 42 зөрчил илрүүлж НМХГ-т шилжүүллээ. Энхтайваны өргөн чөлөөн дэх 48 хяналтын камераар зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зорчсон 16311 зөрчил илрүүлж 391.464.000 төгрөгийн торгууль оногдуулан “Зөрчилд ногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас”-ыг хаягаар хүргүүлсэн” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат хэллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү