Жон-Мишел Баскияагийн 1982 оны араг ясны уран зураг 110.5 сая доллараар зарагдлаа. Ингэснээр 28-тайдаа нас барсан, Нью Йоркийн алдарт зураачийн бүтээл дуудлага худалдаанд хамгийн үнэтэй зарагдсан зургаа дахь зураг болов.
Дуудлага худалдаанд 100 сая долларыг давсан 10 уран зураг л байдаг.
‘Untitled’ нэртэй 110.5 сая долларын үнэтэй зурагны тухай Баскияагийн мэргэжилтэн, ард дилер Жеффрей Дейч:
“Баския одоо Францис Бейкон, Пабло Пикассо нартай адилхан лигийх боллоо,” гэжээ.
Японы тэрбумтан Юсаку Маязава Sotheby-ийн дуудлага худалдаанд Баскиягийн зургийг худалдаж авсан тухай Инстаграмдаа зарлажээ. “Энэ мастер бүтээлийг хожсондоо би баяртай байна” гэж бичсэн байв.