Өвөрхангай аймагт 100 цагаан нөмрөгтөн чууллаа

Өвөрхангай аймагт 100 цагаан нөмрөгтөн чууллаа


8 жил

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан "100 цагаан нөмрөгтөн" сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн чуулга, уулзалтыг зохион байгуулж энэ хүрээнд аймгийн төв талбайд "Цэвэр гар-Гэрэлт ирээдүй" уриан дор 100 цагаан нөмрөгтний гар угаах бүжгийг хийж, иргэд олон нийтийг эрүүл ажиллаж, амьдрах зан үйлд уриаллаа.



"Цэвэр гар бол эрүүл мэндийн үндэс" сэдвээр эрүүл мэндийн гавьяат ажилтнууд сургааль үгээ хуваалцаж, сум, өрхийн эрүүл мэндийг төв, хувийн хэвшлийн эмнэлгүүд 8 чиглэлээр өртөө гарган иргэдэд үзлэг, зөвлөгөө өгч, сургалт сурталчилгааг зохион байгууллаа.

Энэ үйл ажиллагааг дэмжиж Өвөрхангай аймагт аялан тоглолтоо хийж байгаа эрүүл мэндийн элч дуучин соёлын тэргүүний ажилтан Б.Хангал, Монгол улын гавьяат жүжигчин Д.Галсантогтох нар ая дуугаа өргөж, иргэдийн гар угаах зөв дадал, зан үйлийг хэвшүүлэх эрүүл мэндийн сургалт сурталчилгаанд хамтран оролцлоо.   

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү