Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 60 хувь нь ахлагч бүрэлдэхүүн байна. Цагдаагийн байгууллагаас 2017 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний ур чадвар, харилцааны соёл, ёс зүйн шаардлагыг дээшлүүлэх, ажлын идэвх санаачилгыг өрнүүлэх, цагдаагийн ахлагч бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлсэн юм.
Сургалт зөвлөгөөнд Хууль Зүй Дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Ганзориг, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Сургалт зөвлөгөөний үеэр цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний ажлын идэвх, санаачилгыг өрнүүлэх, тэдний санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор цагдаагийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний дунд "Цагдаа-Таны төлөө" дөрөв дэх удаагийн зөвлөгөөний амжилттай болж өндөрлөлөө.
Цагдаагийн албаны шинэ хуулиар Тэргүүн ахлагч, Сургагч ахлагч цол олгох болсон. Энэхүү зөвлөгөөнөөр төв, орон нутгийн 44 сургагч ахлагчид цол олголоо.