Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө “Америкийн түүхэн дах хамгийн том шулмын ан”-ийн золиос болсон гэлээ. Трамп өөрийг нь Оростой холбоотойгоор мөрдлөг хийж байгаа тухай ингэж бичжээ.
Трамп Хиллари Клинтоны сонгуулийн аян, Обамагийн засгийн үеэрх “хууль бус үйлдлүүд” болж байхад “ямар ч тусгай консул байгуулагдаагүй” гэдгийг онцолж байв.
Америкийн Шударга Ёсны Департмент Холбооны Мөрдөх Товчооны дарга Роберт Мүэллерийг Америкийн сонгууль дахь Оросын оролцоо ба Трампын аян Оростой холбоотой эсэхийг мөрдөх тусгай консулаар сонгосны дараа Трампын жиргээ бичигджээ.
Трамп гэмгүй гэдгээ Лхагва гарагт илэрхийлж “мөрдлөгөөр бидний аль хэдийн мэддэг – миний аян бас гадны ямар ч улсын хооронд огт хуйвалдаан байгаагүй гэдгийг батална” гэсэн байлаа.
Трамп үүнээс гадна Лхагва гарагт Вашингтон Постын мэдээлсэнээр Оросын Гадаад Хэргийн сайд Сергей Лавровт Исламын Улс бүлэглэлтэй хамааралтай нууцын өндөр зэрэглэлтэй мэдээлэл задласан гэх шуугианд орооцолдоод байгаа.
Лавров энэ тухай “Бид хов живэнд коммент өгдөггүй, гэхдээ бид (Америк) сонинуудыг уншдаг. “ гэж хариу өгөөд байв.
Трамп Вашингтон Постын “фактууд” терроризм, нислэгийн аюулгүй байдлын тухай ярилцсан гэдгийг хассан гэжээ.
“Хэрэв би зөв санаж байгаа бол, сар хагас эсвэл хоёр сарын өмнө Трампын засаг Ойрхи Дорнодын 7 улсын зорчигчдыг онгоцонд ямар ч электрон төхөөрөмж тээвэрлэхийг хориглохоор шийдсэн...Нууц нь хаана байгааг би ойлгохгүй байна.” гэж Лавров тайлбарлаад байв.