500 орчим оюутныг сургалтад хамрууллаа

500 орчим оюутныг сургалтад хамрууллаа


8 жил

Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс их, дээд сургуулиудын төгсөлтийн баяр болж байгаатай холбогдуулан, сургуулиудын орчимд үйлдэгддэг халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ оны 05 дугаар сарын 09-18-ны хооронд АШУИС болон МУИС-ийн 5 бүрэлдэхүүн сургуулийн 500 орчим оюутнуудад сургалт зохион байгууллаа.

Сургалтаар оюутнуудад гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, Монгол улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг таниулан сурталчилж, оюутан залуучуудтай халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн хамтран ажиллах талаар санал бодол солилцлоо.

Цаашид тус хэлтэс цагдаагийн байгууллагаас 2017 онд дэвшүүлсэн зорилтыг хангах, халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд иргэдийг татан оролцуулах, энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг бүлгээр нь эрүүгийн хариуцлагад татах бодлогыг барин ажиллаж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү