Оросын ерөнхийлөгч Владимир Путин Дональд Трамп ба Сергей Лавров нарын саяхан болсон уулзалтын мэдүүлгүүдийг харуулахад бэлэн гэдгээ хэллээ. Энэ уулзалтаар Вашингтон Пост Америкийн төрийн нууц задарсан гэж мэдээлээд байв.
“Хэрэв Америкийн засаг тийм явдлыг боломжтой гэж байвал бид Сенат бас Конгрессыг Лавров, Трамп хоёр харилцан ярианы бичвэрээр хангах боломжтой,” гэж Путин Лхагва гарагт Италийн ерөнхий сайдтай уулзсаны дараа хийсэн хэвлэлийн хуралдаа мэдэгджээ.
Путины зөвлөх Юри Ушаков Трамп-Лавровын уулзалт аудио бичлэгээр бус, зөвхөн цаасан хэлбэрээр байгаа гэдгийг дурдсан байна.
Вашингтон Пост анх Трампыг “Оросын гадаад хэргийн сайдад нууцын өндөр зэрэглэлтэй мэдээллийг задалсан” гэж энэ сарын 10-нд мэдээлээд байв.
Трамп хэлсэнээр тэр Лавровтой нислэгийн аюулгүй байдал ба терроризмын тухай датаг хуваалцсан. Түүнд Цагаан Ордонд нээлттэйгээр болж байгаа уулзалтанд мэдээлэл задлах “абсолут эрх” байхгүй гэдгээ илэрхийлээд байсан.
Путин “Бид Америкт улс төрийн шизофрен бий болж байгааг харж байна,” гэсэн ба энэ бүхэн Америкийн хэрэг учраас оролцох хүсэл, төлөвлөгөө байхгүй гэдгийг онцоллоо.