Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан


8 жил

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар  хүчтэй салхи шуургатай байх тул гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 05 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын баруун хэсэг болон төвийн зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төв болон зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 7-12 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр  25-30 хэм, говийн нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 18-20 хэм дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 20-ноос 05 дугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд төв, зүүн аймгуудын нутаг болон баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи  20-нд говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 22-ноос ихэнх нутгаар дулаарна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү