Японд цөмийн реактор асаалаа

Японд цөмийн реактор асаалаа


8 жил

Фукашимагийн хямралын дараа олон нийтээс том эсэргүүцэлтэй тулгараад байсан ч Лхагва гарагт Кансай Электрик Пауэр Такахамагийн цөмийн станцын Номер 4 реакторыг асаалаа.

2011 онд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа Япон улс бараг бүх реакторуудаа унтраагаад байв. Фукушимагийн осол 1986 онд болсон Чернобилийн ослоос хойш хамгийн аюултай нь байв.

Токио хотоос 350 км зайтай станцийн реакторыг 2013 оны 9-р сарын 16-нд унтрааснаас хойш анх удаа асааж байна. Тухайн үед Фүкүй мужийн дүүргийн шүүх Кансай Электрик Пауэрийг ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргасан.

Өнгөрсөн 3-р сард Фүкүйгийн давж заалдах шатны шүүхээс Кансайг хоёр реактороо  ахин асаах зөвшөөрөл өгөөд байсан. Харин Шига мужийн захирагч Тайзо Миказуки цөмийн эрчим хүчинд найддагаа багасгахыг уриалаад байв. Түүний хэлсэнээр хэрэв цөмийн осол тохиовол Шига мужид их хэмжээний сөрөг нөлөөтэй.

©Eric Johnson, Номер 4 реакторыг эсэргүүцэгчид

“Хотын оршин суугчид цөмийн станцийн тухайд их сэтгэл түгшилтэй байна. Засгийн газар аль боломжтой хурдаараа цөмийн станцад найддаг эрчим хүчний бодлогоо өөрчлөх ёстой.” гэж тэр хэлжээ.

Өмнө нь ерөнхий сайд Шинзо Абе Фукушимагийн ослын таван жилийн ойн үеэр Японы эрчим хүч цөмийн эрчим хүчгүй явахад хэцүү гэж байсан юм.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү