Ангела Меркел Британид цагаачдын тоог хязгаарлаад бүтэхгүй гэв

Ангела Меркел Британид цагаачдын тоог хязгаарлаад бүтэхгүй гэв

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил
  • Европоос ирэх цагаачдын тоог хязгаарлавал үр дүнгүй
  • Британи 250.000 тэжээвэр амьтад Европын Холбооны хуулиар зохицуулагддаг

Британи руу шилжих цагаачдын тоог хязгаарлавал Их Британи ба Европын Холбооны харилцаанд төлөх үнэ бий тухай Германы канцлер Ангела Меркел Лхагва гарагт хэлжээ.

Олон улсын ажилчдын нэгдлийн албатуудтай хийсэн үйл ажиллагаанд Меркел “хэрвээ Британий засгийн газар хүмүүсийн чөлөөт хөдөлгөөнийг хүчингүй гэж хэлвэл, Британий харилцаанд төлөх үнэтэй” гэсэн байв.

Ерөнхий сайд Тереза Мей өнгөрсөн 3-р сарын сүүлчээр 50-р Заалтанд гарын үсэг зурсанаар Брексит эхлэх  тодорхой болсон. Гэхдээ ирэх сард Британид болох сонгуулийн дараа процесс албан ёсоор эхэлнэ. 

“...Европын оршин суугчдын хязгаарыг 100.000 эсвэл 200.000 гэж тогтоогоод үүнээс цааш авахгүй эсвэл бид зөвхөн судлаачдаас өөр хүн авахгүй ээ гэвэл бүтэхгүй шүү.” гэж Меркел сануулав.

Тереза Мей Европын Холбооны бие даасан буюу ‘сингл’ зах зээлийг орхисноор цагаачдыг хянах боломжтой гэж хэлж байв.  Гэтэл Меркел “Британий машины салбар Европын улсуудын хангамжинд найддаг.” гэж дурдсаныг харахад зөвхөн цагаачдын асуудал яригдахгүй байх магадлалтай.

Британичуудын 52 хувь өнгөрсөн зун Европын Холбоог орхихоор саналаа өгсөн. “Мэдээж, бид Брекситийг дэмжээгүй 49 эсвэл 48 хувийн ирээдүйн харилцааг дэмжилгүй яахав.” гэж Меркел дурджээ.

Сонирхолтой нь канцлер Меркел Британий тэжээвэр амьтадыг хүртэл бодолцжээ.

“Одоогийн байдлаар, Британиас Европ эсвэл Европоос Британи руу аялдаг 250.000 тэжээвэр амьтад, муур, нохойнууд Европын Холбооны хуулийн хүрээн зохицуулагддаг.” гэсэн байлаа.

©The Telegraph

Эцэст нь тэр Британийн Европоос салах процесс маш хүндрэлтэй байна гэдгийг анхааруулав.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү