О.Баасанхүү хэнийг дэвшүүлэхийг хүссэн бэ?

О.Баасанхүү хэнийг дэвшүүлэхийг хүссэн бэ?


8 жил

Хоёр хоногийн өмнө тавьсан видеондоо УИХ гишүүн О.Баасанхүү МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй С.Ганбаатарыг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байсан. Гэхдээ Сонгуулийн Ерөнхий Хорооноос С.Ганбаатарын баримт бичгийг хүлээн авч, бүртгэсэн.

News.mn-д өгсөн тодруулгандаа О.Баасанхүү дипломатч Л.Эрдэнэчулууныг нэр дэвшүүлэхийг хүссэн ч “Гэтэл намын дарга Н.Энхбаяр энэ хүний талаар хэвлэл мэдээллээр ч, намын зарим удирдлагуудыг ч уулзуулж, нэр дэвшүүлэхгүй байх талаас нь арга хэмжээ авсан,” гэсэн байв. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Л.Эрдэнэчулууныг өөр намын хүн учраас дэвшүүлэхгүй гэж хэлсэн тухай ярьжээ.

©Vip76, (баруун) О.Баасанхүү Н.Энхбаярын хамт

Дараа нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг дэвшүүлэх боломжгүй болоход хуульч С.Нарангэрэлийг санал болгосон гэжээ. Энэ О.Баасанхүү  Н.Энхбаяр “ядаж 15 тэрбум төгрөгтэй” хүн олох хэрэгтэй гэж хэлсэн ба С.Нарангэрэл мөнгөний улмаас дэвшихгүй болсон гэж дурдсан байв.

О.Баасанхүү С.Ганбаатарыг дэвшүүлэхийг хүсэхгүй байгаа шалтгаандаа “дипломтой байсан гэж худлаа ярьж байсан” бөгөөд “ийм байдалтай хүнийг Монгол улсын ерөнхийлөгчид дэвшүүлэх нь буруу гэж боддог” гэж тайлбарлажээ.

Харин С.Ганбаатар ерөнхийлөгчийн сонгуулийн сэдвээр хэвлэлийн хурал хийхдээ О.Баасанхүү гишүүнг “Намайг дэмжинэ гэдэгт итгэж байна.” гэсэн хариу өгөөд байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү