Clue нэртэй аппликейшин хэрэглэгчийн сарын тэмдэгийн мөчлөг ба тухайн үед сэтгэл зүй нь ямар байгаа тухай асууж, анализ хийдэг. Ийм дитайлтай мэдээллээр аппликейшин эмэгтэйчүүдэд үр тогтоолт, бас сарын тэмдэг өдөр тутмын амьдралд нь хэрхэн нөлөөлж байгаа тухай мэдээллүүдийг эргүүлэн өгдөг.
Харин одоо Clue аппликейшин жирэмснээс хамгаалах эм сарын тэмдэгийн мөчлөгт хэрхэн нөлөөлдөг шинэ функцийг хийж байна. “Smart Pill Tracking” гэх шинэ функц хэрэглэгчээс эмээ уусан эсэх, оройтож уусан, огт уугаагүй эсвэл өмнөх өдөр нь алгассан тул хоёрыг ууж байна уу зэргийг асууна.
Ингэснээр тэд хэрэглэгчдэд жирэмсэнээс хамгаалах эм үр тогтоолтонд яаж нөлөөлж байгааг тайлбарлана. Жишээлбэл, эмээ уугаагүй гэвэл жирэмсэн болох магадлал ихсэж байна гэх мэт. Аппликейшин хэрэглэгчид эмээ уухыг сануулна.
2013 онд гарсан Clue аппликейшин 2.5 сая хэрэглэгчтэй.