Азтан шалгаруулж урамшуулал олгохгүй байхыг анхааруулж байна

Азтан шалгаруулж урамшуулал олгохгүй байхыг анхааруулж байна


8 жил

Жолоочийн даатгалын тухай хуулийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос тээврийн хэрэгслийн өмчлөгч, жолооч нарыг даатгалд хамруулах зорилгоор сугалаа, бэлэг, урамшуулал олгохыг 2012 оны 361 дүгээр тогтоолоор хориглосон.

Улс даяар өнөөдөр авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, шинэчилсэн бүртгэл, тооллого ид явагдаж байна. Үүнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн өмчлөгч, жолооч нарын дунд аливаа хэлбэрээр азтан шалгаруулах, сугалаа гаргах, бэлэг, урамшуулал олгох, хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээ зохион байгуулахгүй байж, хууль, тогтоолыг баримтлан ажиллахыг даатгалын компани, даатгалын зуучлагч, төлөөлөгч нарт анхааруулж байна.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү