Канадын ерөнхий сайд 3 настай хүүгээ парламентын ордондоо авчрав

Канадын ерөнхий сайд 3 настай хүүгээ парламентын ордондоо авчрав

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Канадын ерөнхий сайд Жастин Трюдеау  харисматик төрх, либерал үг хэлдэгээрээ алдартай нэгэн. Энэ удаа тэр ажилдаа буюу парламентын ордондоо гурван настай хүү Хадренийг авчран олны анхаарлыг татав.

Гурван хүүгийн эцэг Жастин Трюдеау хүүгээ Оттава дахь Парламентын оффистоо авчиржээ. Хүү Хадрен  танхимаар гүйлдэж, хэвлэлийхэнтэй мэндэлж бас ерөнхий сайдын сандал дээр тухлаж харагдав.

Жастин Трюдеау өмнө нь CBC News-тэй хамт охин Элла-Грейс, хүү Савие нартай оффистоо аялал хийж байсан. Харин Жастины хувьд аав Пьер Трюдеау 1968 оноос хойш 11 жил ерөнхий сайдаар ажиллаж байсан тул парламентын ордон хүүхэд насны дурсамжуудыг нь хадгалсан газар биз ээ.

бүх зураг ©JustinPJTrudeau

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү