Шинэ ерөнхийлөгч Мүүн Жей-ин сонгогдсоноос тав хоногийн дараа 10 нүүрсний цахилгаан станцийг унтраах тушаал гаргалаа. Хугацаа нь хэтэрсэн, 30 ба түүнээс олон жил болсон станцуудыг унтрааснаар тоосонцорын эсрэг авч буй засгийн газрын аюулгүй байдлын арга хэмжээ гэж KoreaHearld мэдээлэв.
Мүүний төлөвлөгөөгөөр 59 нүүрсний станцийн 10-ийг ирэх дөрвөн сарын турш эрэлт бага, тоосонцорын түвшин өндөр үед унтраах болжээ. Шинэ ерөнхийлөгч Мүүн “Засгийн газар 11.000 бага, ахлах сургуулиудад тоосонцор хэмжигчийг суурилуулна,” гэж Даваа гарагт хэлсэн байна.
Мүүн сонгуулийн аяны үеэр нүүрсний цахилгаан станцуудыг багасган, тоосонцорын ялгаруулалтыг 30 хувиар багасгах амлалт өгөөд байв.
Түүнчлэн тэр хуучирсан нүүрсний станцуудыг бүр мөсөн унтраах бодлогыг баримтлан ажиллана.
Өмнөд Солонгосын 59 нүүрсний цахилгаан станц нь эрчим хүчний 40 хувийг гаргадаг. Цөмийн эрчим хүч 30, шингэн байгалийн хий 25 хувь, газрын тос 3 хувийг эзлэдэг. Сэргээгдэх эрчим хүч 2 хувийг бүрдүүлдэг байна.
Засгийн газрын гаргасан датагаар бол 10 хуучирсан нүүрсний цахилгаан станц агаарын бохирдлыг 20 хувийг эзлэдэг.