Хуулийн заалт зөрчсөн тул Фейсбүүкт 150 мянган еврон торгууль ноогдуулжээ

Хуулийн заалт зөрчсөн тул Фейсбүүкт 150 мянган еврон торгууль ноогдуулжээ


8 жил

 Францийн дата хамгаалагчид Фейсбүүкийг хэрэглэгчдийн дата, мэдээллийг реклам захиалагчдад задласан гэж 150.000 еврон торгууль ноогдуулжээ. Тэд Фейсбүүкийг хэрэглэгчдийн Фейсбүүкт байсан, байгаагүй  үедээ хийсэн интертнет дэх үйлдлүүдийн ‘cookies’-ийг ашигладаг гэсэн байв. Энэ нь  Францийн Дата хамгаалалтын Заалтыг зөрчсөн хэрэг болоод байна.

Компанид Европын бусад зохицуулагчдаас ч сануулга ирсэн байна.

Францийн Мэдээлэл ба Эрх Чөлөөний комиссын хэлж буйгаар тэд Facebook Inc ба Ирланд дахь Фейсбүүкийн салбарт торгууль ноогдуулсан. Тэдний дурдсанаар бол реклам явуулахын тулд хэрэглэгчийн датаг нэгтэх зөвшөөрөл Фейсбүүкт байхгүй.

Өнгөрсөн жилийн 1-р сард Францийн Мэдээлэл ба Эрх Чөлөөний комисс Фейсбүүкийг өөрсдийх нь 'хэрэглэгч биш' хүмүүсийн веб үйл ажиллагааг зөвшөөрөлгүй мөшгөх бас хувийн датаг нь Америк лүү шилжүүлэхээ зогсоох тушаал гаргаж байсан.

...хүмүүсийн веб үйл ажиллагааг зөвшөөрөлгүй нь мөшгөх бас хувийн датаг нь Америк лүү шилжүүлэхээ зогсоох...

2018 онд  Европын Холбооноос гаргах шинэ дата хамгаалалтын хуулийг зөрчсөн тохиолдолд тухайн байгууллагын глобал эргэлтийн 4 хувьтай тэнцэх торгууль оноогдуулах юм.

Фейсбүүк 2017 оны эхний хагаст 8.03 тэрбум долларын орлоготой ажилласан учраас Францаас ноогдуулсан мөнгийг төлөхөд асуудалгүй байх ёстой.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү