Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Авто машингүй өдөр” болно. Энэ сарын 20-нд буюу ирэх бямба гарагт “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн болох тухай бид өмнө мэдээлсэн.
Энэ өдөр томоохон зах, худалдаа үйлчилгээний төвүүдийг амраан, тухайн өдрийн ажлыг дараагийн долоо хоногийн амрах өдөрт шилжүүлэхээр төлөвлөсөн аж. Тухайлбал, энэ өдөр “Шонхор”, “Шөнийн зах”, “Өгөөмөр” техникийн зах болон “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Содон”, “Алтжин бөмбөгөр”, “Нарантуул-1”, “Нарантуул-2”, “И март”, “Дүнжингарав”, “Сандэй плаза”, Баянзүрх-1”, “Баянзүрх-2”, “Меркури”, “Барс-1”, “Барс-2”, “Хархорин”, “Мишээл экспо” худалдааны төв, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарна.
Нийслэлийн төвийн чиглэлийн авто замуудын хөдөлгөөнийг хязгаарлаж, томоохон зах болон худалдаа үйлчилгээний төвүүдийг амраах учраас зарим чиглэлд авто замын хөдөлгөөн эрс нэмэгдэх тул ажил амралтын хуваарьтаа тодорхой байдлаар зохицуулалт хийхийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас ард иргэдэд зөвлөж байна.