Засгийн газрын ээлжит хуралдаан болно


7 жил

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15:00 цагт эхэлнэ. Тус хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай, Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам батлах тухай болон Монгол, Кувейтын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай хэлэлцэнэ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг хүргэж байна.

 
 
Хэлэлцэх асуудал
 
Засгийн газрын гишүүн
1
Монгол, Кувейтын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай
Ц.МӨНХ-ОРГИЛ
2
Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очирын нарын санаачлан боловсруулсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
С.БЯМБАЦОГТ
3
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай*
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
4
Хөрөнгө гаргах тухай*
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
5
Журам батлах тухай (Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам)
Б.БАТ-ЭРДЭНЭ
6
Бусад асуудал*
Ж.ЭРДЭНЭБАТ

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү