Хэрэв та ажилдаа ядарч ирсэн бол зөвхөн өөрийн ажлыг л хийхийг хүснэ биз дээ.
Тэгвэл шинэ судалгаагаар өглөөний цагаар буюу ажил дөнгөж эхлэж байхад хамтран ажилчиддаа туславал сэтгэл зүйн ядаргаа үүсэн, үдээс хойш өөртөө илүү төвлөрөх араншин гаргадаг гэжээ.
Шинэ судалгааг өмнөх Мичиган Мужийн Их Сургуулиас хамтран ажилчиддаа туславал сэтгэл зүйн ядаргаа болдог гэсэн судалгаан дээрээс суурилуулан хийжээ.
Мичиган Мужийн Их сургуулийн профессор Расселл Жонсон энэ удаагийн судалгаандаа бүтэн цагаар ажилладаг 91 ажилчныг ажлын 10 хоногийн турш судлажээ. Түүний хэлсэнээр “Тэд өглөөдөө бусад руу чиглэсэн байснаа, үдээс хойш хувиа хичээсэн болж эхлэсэн.” байна. Энэ араншин нь ажлын орчин, ажлын бүтээмж зэрэгт нөлөөлөх боломжтой.
Хамгийн чухал нь судлаачид өглөөний цагаар бусдад туслахгүй байх гэдгийг биш, харин өглөөг ядаргаагаар тааруу эхлэсэн хүмүүст бусдын ажилд туслах хүнд байдгийг сануулж байна. Хэрэв ийм зүйл тохиолдохоос өөр арга байгаагүй бол тэд ажилчдад завсарлага аван, үдийн цайгаа уун өөрийгээ сэргээх зөвлөгөө өгчээ.