Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Үжиндент” гэр бүлийн шүдний эмнэлэгт “Туул ротари” клубээс хүүхдийн шүдний бүрэн тоноглогдсон ор бэлэглэжээ. “Хүүхдийн аз жаргалтай инээмсэглэл” төслийг тус клубээс энэ онд зургаан шүдний эмнэлэгт хэрэгжүүлэх аж.
Төслийн хүрээнд нийслэлийн хүн ам ихтэй дүүргүүд болон хөдөө орон нутгийн шүдний эмнэлгүүдэд нийт 100 орчим сая төгрөгийн өртөг бүхий тоног, төхөөрөмж, багажийг хүлээлгэн өгөх юм.
“Үжиндент” гэр бүлийн шүдний эмнэлэг нь сар бүрийн эхний долоо хоногийн мягмар гарагт нээлттэй өдөрлөг зарлаж, үйлчлүүлэхээр ирсэн бүх хүнд амны хөндийн үзлэг, оношлогоо үнэ төлбөргүй хийдэг юм байна.
Түүнчлэн алслагдсан дүүргүүдийн амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой айлын болон асрамжийн газарт хүмүүжиж буй хүүхдүүдэд шүдний үзлэг оношлогоог хийж, сайн үйлсийн аян өрнүүлдэг хамт олон юм.