ДЭМБ-аас “Олон улсын эрүүл мэндийн дүрэм”-ийн хэрэгжилтийн байдлыг үнэлж эхэллээ

ДЭМБ-аас “Олон улсын эрүүл мэндийн дүрэм”-ийн хэрэгжилтийн байдлыг үнэлж эхэллээ


8 жил

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын “Олон улсын эрүүл мэндийн дүрэм”-ийн /ОУЭМД/ хэрэгжилтийг хангах, Монгол Улсын суурь чадавхиудыг үнэлэх, давуу ба сул талуудаа тодорхойлох, цаашдаа сайжруулах гол чиглэл, зөвлөмж гаргах, ДЭМБ болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах хүрээг томъёолохоор ДЭМБ-аас нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй олон улсын үнэлгээний баг манай улсад ирж, энэ оны тавдугаар сарын 12-ны өдрөөс үнэлж эхлээд байгаа билээ.

Энэ дагуу тус үнэлгээний багийн бүрэлдэхүүнд багтсан Австрали, Их британи, БНХАУ-ын төлөөлөл өнөөдөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагуудтай уулзаж, 2005 онд батлагдсан “Олон улсын эрүүл мэндийн дүрэм”-ийн хэрэгжилтийг үнэлэх ажлыг эхлүүлж байгааг танилцууллаа. Уулзалтын үеэр НЭМГ-аас нийслэлийн түвшинд олон улсын дүрмийн хэрэгжилтийг товч байдлаар танилцуулж, үнэлгээний багийн гишүүдийн асуултанд дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.



Хөндлөнгийн хамтарсан үнэлгээгээр нийслэлийн нийгмийн эрүүл мэндэд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж, шуурхай хариу арга хэмжээ авах чадавхийг хөндлөнгөөс үнэлж, цаашид авах арга хэмжээний зөвлөмжийг өгөх юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү