Авто замын гагнаасны ажил гүйцэтгэлээ

Авто замын гагнаасны ажил гүйцэтгэлээ


8 жил

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Засвар ашиглалтын албанаас Хаврын засварын ажлын хүрээнд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Энхтайваны өргөн чөлөө буюу Офицеруудын ордноос Таван шарын автобусны буудал, Чингисийн өргөн чөлөө буюу Яармагийн гүүрнээс 120-н мянгатын уулзвар хүртэл нийт 31000 у/м авто замын гагнаасны ажлыг 2 авто гудронатор, 2 бага оврын ачааны машин, инженер, мастер, замчин зэрэг нийт 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийж гүйцэтгээд байна.

Гагнаасны ажлыг авто замын хөдөлгөөний ачаалал буурах үеэр буюу шөнийн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл хийж байгаа бөгөөд цаашид Чингисийн өргөн чөлөө 120-н мянгатын уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх авто замд хийж гүйцэтгэх юм гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү