Италийн ерөнхий сайд Пауло Жентолини Итали улс Хятадын санал болгоод буй “Бүс ба Зам” санаачлагыг маш их сонирхож байгаа гэдгээ мэдэгджээ.
Бүс ба Зам бол Ази, Европ, Африк гээд гурван тивийг дэд бүтэц, худалдааны сүлжээгээр холбох асар том хөгжлийн стратеги юм.
Италийн ерөнхий сайд Бүс ба Замын Олон Улсын Хамтралын форумын үеэр өгсөн ярилцлагандаа энэ тухай дурджээ. Жентолини “Бүс ба Зам”-ыг “магад өнөөдрийн дэлхийд хийгдэх хамгийн чухал дэд бүтцийн модернизац” гэсэн байна.
магад өнөөдрийн дэлхийд хийгдэх хамгийн чухал дэд бүтцийн модернизац
“Хятадын эдийн засгийг энэ аварга том дэд бүтцийн ажиллагаагаар дамжуулан ойртуулах нь Италийн сонирхлыг маш их татаж байна. Ганцхан манай засгийн газар бус, их сургуулиуд, нийтийн ба хувийн бизнесүүд ч сонирхож байгаа,” гэжээ.
Итали улс эртний Торгоны замаар явах худалдаачдын нэгэн цэг байсан бөгөөд Хятадын санал болгоод буй эртний худалдааны замын шинэ хувилбарт хамтрах сонирхолтой байгаа аж.
Жентоллини Италийг Европ, Африкийн холбодог улс бөгөөд “Хятад ба янз бүрийн тивийн бусад улсуудтай ‘Жишээлбэл, би Бүс ба Замын маршрут дахь Пакистантай’ хамтарсан хөрөнгө оруулалт хийх боломжийг харж байгаа” гэжээ.