Сүм дотор Pokémon Go тоглосон залууд яагаад ял оноосон бэ?

Сүм дотор Pokémon Go тоглосон залууд яагаад ял оноосон бэ?


8 жил

Оросын шүүхээс орон нутгийн сүм дотор Pokémon Go тоглосон залууд гурван жил хагасын тэнсэн ял оноох шийдвэр гаргажээ.

Яагаад?

Энэ жил 21 настай Руслан Соколовския Екатеринбургийн сүм дотор Pokémon Go тоглонгоо шашиныг гутаасан үг хэлж буйгаа видеонд буулган интернетэд цацсан байв. Видео өнгөрсөн жилийн 9-р сард цацагдсанаас хойш Оросын масс медиа дунд маргаан дэгдээгээд байлаа.  

Соколовския видеогоо өөрийн Youtube сувгийн хандалтаа ихэсгэхийн тулд постолсон байна. Видеог үзсэн прокурорууд залууг шашины үнэмшигчдийн сэтгэлийг доромжилж, үзэн ядалтыг өдөөсөн гэж хэрэг үүсгэн, баривчилсан юм. Шүүх ажиллагаанд сүм дотор байсан хүмүүс гэрчээр ирэх, нотлох баримтанд түүний видеог хэрэглэн, ял оноосон байна.

Тиймээс 21 настай блогчин залууг сүм дотор Pokémon Go тоглосонд бус харин олон нийтэд цацагдах материал дотор доромжилсон, бүдүүлэг үг хэлсэнд буруутгаж, тэнсэн ял оноожээ. Руслан Соколовския видеонд Христүүд, Муслимуудын шашины хууль, уламжлалыг доромжилсон үг хэлсэн байжээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү