Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг СЕХ бүртгэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг СЕХ бүртгэлээ


8 жил

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшсэн Миеэгомбын Энхболд, АН-аас нэр дэвшсэн Халтмаагийн Баттулга нарыг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох шийдвэр гаргалаа.

Харин хэд хэдэн үндэслэлээр МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Намбарын Энхбаярыг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан байна.  Үүнд:

-Нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой баримт, бичиг дутуу. Тухайлбал, хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй.

-Ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, ялтайд тооцох хугацаа дуусаагүй. Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжид дурдсанаар түүнийг ялтайд тооцох хугацаа 2017 оны наймдугаар сарын 2-нд дуусах аж.

-Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлага хангаагүй. Тодруулбал, Н.Энхбаяр нь 2013 оны 8 дугаар сарын 13-наас 2014 оны 10 дугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй гэж үзжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү