Германы Холбооны Мэдээллийн Аюулгүй Байдлын Алба Yahoo-г 2013, 2014 онд нэг тэрбум гаруй аккаунтуудын мэдээллийг хууль бусаар задласан хэргийг мөрдөхөд туслаагүйд шүүмжилжээ.
Өнгөрсөн жил Yahoo 2013 онд өөрсдийн 1 тэрбум аккаунтын датаг хакердуулсан тухай мэдээлж байсан. Үүнээс өмнө тэд 2014 онд 500 сая хэрэглэгчийн нэр, утасны дугаар, пассворд, төрсөн он сарын мэдээллүүдийг алдсан тухай бас зарлаж байсан.
Мягмар гарагт Германы Кибер Аюулгүй Байдлын Төвийн ерөнхийлөгч Yahoo-г “IT комани гэхэд кибер халдлага бас хэрэглэгчдийн датаг алдахаас муу хамгаалдаг” гэж шүүмжилсэн байв.
“IT комани гэхэд кибер халдлага бас хэрэглэгчдийн датаг алдахаас муу хамгаалдаг”
Германы Кибер Аюулгүй Байдлын Төвийн хэлсэнээр Yahoo-ийн Дублин дахь оффис хэрэгтэй холбоотой “ямар ч мэдээлэл өгөхөөс татгалзан”, хэргүүдийн мөрдлөгт хамтрахгүй байгаа гэсэн байна.
ГКАБТ ахин хэрэглэгчдийн хувийн мэдээллүүдийг алдах хэрэг гаргахгүйн тулд Yahoo-тай хамтрах хүсэлтэй байгаа. Тэд хэргийн тухай дитайл, хохирлын хэмжээ, авах хориг хэмжээний тухай мэдээллийг авахын тулд олон удаа холбогдсон ч Yahoo-аас хариу өгөхгүй байгаа гэжээ.