Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийн үнэлгээ эхэллээ

Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийн үнэлгээ эхэллээ


8 жил

ДЭМБ, АНУ, Их британи, Австрали, Шинэ Зеланд БНХАУ-ын төлөөлөл 14 хүний бүрэлдэхүүнтэй олон улсын үнэлгээний багийнхан өнөөдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт бараалхаж, Монгол Улсын “Олон улсын эрүүл мэндийн дүрэм” (2005)-ийн хэрэгжилтийг үнэлэх ажлыг эхлүүлж байгаагаа танилцууллаа.



Үнэлгээний багийн гишүүд нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн буюу үер, зудын гамшиг, хими, цацрагийн хордлогын үеийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хөндлөнгөөс үнэлж, цаашид авах арга хэмжээний зөвлөмжийг өгөх юм.

Багийн гишүүд ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, сонирхсон асуултад хариулт өглөө.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү