Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоренсе Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч гэж үзэн түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг Олон улсын сувилагчийн нийгэмлэгээс "Сувилагчдын баярын өдөр" болгожээ.
Манай улс Олон улсын сувилагчдын өдрийг 1995 онд анх тэмдэглэж, түүнээс хойш жил бүр энэ өдрийг сувилагчийн ажил мэргэжлийг сурталчлах, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих үйл ажиллагаа зохиож ирсэн байдаг юм. Монголынхоо нийт сувилагчдад баярын мэнд хүргэе.