Малын удмын 5000 гаруй тун үрийг стандартын дагуу үйлдвэрлэжээ

Малын удмын 5000 гаруй тун үрийг стандартын дагуу үйлдвэрлэжээ


8 жил

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн мэргэжлийн баг үр үйлдвэрлэх ажлыг явуулын лабораториор гүйцэтгэж байгаатай танилцсан байна. Тодруулбал, "Газар-Агро" ХХК-ийн ОХУ-аас импортлон Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд цэврээр үржүүлж буй махны чиглэлийн Герефорд үүлдрийн шилмэл бухнаас үр гаргах ажлын явцтай танилцжээ.



Үр үйлдвэрлэлд ашиглах бухыг урьдчилан сурган, арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологийг мөрдүүлэн үр үйлдвэрлэх ажлын бэлтгэлийг сайн хангасны үндсэн дээр үр авч, савлаж, хөлдөөх ажлыг хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 5000 гаруй тун үрийг стандартын дагуу үйлдвэрлээд байна.



Энэхүү ажлын дүнд үйлдвэрлэсэн үрийг Монголын махны үхрийг үржүүлэх бүс нутаг болон Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Хушаат сум, Булган аймгийн Сэлэнгэ суманд үржүүлж буй Сэлэнгэ, Казакын цагаан толгойт үүлдрийн үхрийн үржлийн чанарыг сайжруулах, зохиомол хээлтүүлэгт ашиглах юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү