Архангай аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчдын 70 орчим хувь нь гэр хороолол, түрээсийн орон сууцанд амьдардаг. Аймгийн Онцгой байдлын газраас албан хаагчдын нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд орон сууцны барилга барих газрын асуудлыг шийдвэрлэн, 30 айлын орон сууцны барилгын шавыг өнгөрсөн оны 07 дугаар сард тавьж, барилгын ажлыг эхлүүлсэн.
Албан хаагчдын ая тухтай орчинд амьдрах нөхцөл бололцоог хангахад онцгойлон анхаарч орон сууцны барилгыг ирэх 09 дүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Барилгын гүйцэтгэгчээр аймгийн “Гурван тамир” компани ажиллаж байгаа бөгөөд талууд гэрээ байгуулан албан хаагчдад танилцуулав.
Улмаар хамт олны хурал хийж байрны төлбөрийг хэрхэн уян хатан нөхцөлтэйгөөр төлөх боломжийн талаар хэлэлцлээ. Одоогоор барилгын гүйцэтгэл 30 хувьтай баригдаж байна гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.