Байнгын ажиллагаатай зөвлөлийн гишүүд Сэлэнгэ аймагт ажиллав

Байнгын ажиллагаатай зөвлөлийн гишүүд Сэлэнгэ аймагт ажиллав


8 жил

Монгол Улсын Шадар сайд, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга У.Хүрэлсүхийн баталсан “Аймгуудын газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын салбар зөвлөлийн үйл ажиллагааг шалган зааварлах” ажлын төлөвлөгөөний дагуу Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллалаа.



Тус байнгын ажиллагаатай зөвлөлийн нарийн бичгийн дарга Ё.Жаргалсайхан, ОБЕГ- ын мэргэжилтэн, дэслэгч Э.Батзориг, МХЕГ-ын мэргэжилтэн Ш.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй баг  Сэлэнгэ аймгийн “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөл”- ийн үйл ажиллагаатай танилцан салбар зөвлөлийг хуралдуулан цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэл, үүрэг даалгавар өгөв.



Шалган зааварлах ажлын хүрээнд аймгийн төвийн барилга байгууламжийн насжилт, газар хөдлөлтийн гамшгийн үед барилгын тэсвэржилтийн байдлыг биечлэн шалгаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заавар зөвлөгөө өгч ажиллав.



Аймгийн байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн гишүүдэд газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт, Япон улсын туршлага, барилга байгууламжийн төлөвлөлт, барилгын тэсвэржилтийн асуудал зэрэг сэдвээр сургалт зохион явууллаа гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү