Ард нийтийн санал асуулгын хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Ард нийтийн санал асуулгын хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ


8 жил

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.  Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэцэн дэмжиж, Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Тухайн хуульд “санал асуулгыг сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэсний “65-аас доошгүй” гэсэн хугацааг “21-ээс доошгүй” гэж өөрчлөхөөр төсөлд тусгасан байна. Хуульд өөрчлөлт оруулж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулснаар төсвөөс гарах зардлыг бууруулж, хэмнэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү