Тунгалаг кейстэй 48 грамм жинтэй камер

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Тайваны гэрэл зургийн компани Макаогийн старт-ап Hyle Design-тай хамтран өнгөгүй кейстэй CROZ нэртэй камер бүтээжээ.

Тэд камерны дизайнийг бүхэлд нь хасаад, доторх төхөөрөмжүүдийг үзүүлсэн цэвэр акрилийн материалтай кейсээр бүрхсэн байна. CROZ камер ердөө 48 гр жинтэй бөгөөд унтраах, асаах товчлууртай. Энэ товчлуур дээр хоёр удаа дарахад зураг авна.

 Нэмэлт нэг товчлуураар хар цаг, сепиа, цэнхэр филтерийн сонголтоор зургаа авна.

Зурганд байгаачлан CROZ  камер жижигхэн хэмжээтэй учраас халаас эсвэл цүнхэндээ хийгээд явахад төвөггүй. Зургуудыг microSD карданд хадгалах ба камер нь энгийн ААА батерейнуудтай ба 5 мегапиксел үзүүлэлттэй  болжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
sani [202.9.43.xxx] 7 жил
Худалдаанд гараагүй бга юмуу.