Америк Калинфорний цэргийн баазаас, дэлхий даяар цөмийн бөмбөг явуулах чадвартай зэвсэглээгүй пуужинг хөөргөжээ.
Minuteman 3 тив алгасах чадалтай баллистик пуужинг өнгөрсөн Лхагва гарагт Ванденбергийн Агаарын хүчний Баазаас хөөргөж, 6.800 кмийн цаана Номхон Далайд унасан байна.
Туршилтийг хийхийн тулд 10 сар төлөвлөжээ. Америкийн цөмийн хүчийг бүрдүүлдэг зэвсэгийн системийг шалгах зорилгоор пуужинг хөөргөсөн гэжээ. Америкт 450 Minutement 3 пуужин байдаг ба тус бүр нь 12.900 км хол хөөрөх чадвартай.
Америкийн милитараас туршилтыг Хойд Солонгосын асуудалтай холбоогүй гэж тайлбарлажээ. Америкийн Агаарын Хүчний Глобал Дайралтын Коммандын хэвлэлийн төлөөлөгч туршилтыг урдаас төлөвлөн тогтмол явуулдаг гэсэн байна.
.