Алдаагаа ойлгож, мэдэж байвал юм сурахад сайн нөлөөтэй

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Хүмүүс заримдаа хийсэн алдаагаа үгүйсгэдэг эсвэл хэзээ ч алдаа хийгээгүй мэт царайлдаг. Эсвэл мэдээж алдаагаа ухаарч, ойлгодог. Бас цаашид давтахгүйг хичээдэг. Тэгвэл Мичиган Мужийн Их Сургуулийн сэтгэл зүйч Ханс Шрөдер хүний тархи алдаанд хэрхэн хариу үзүүлж байгаа нь сурахад нөлөөлдөг гэсэн таамагтайгаар судалгаа хийжээ.

Шрөдер 6-аас 8 настай хүүхдүүдийг судалгаандаа оролцуулсан байна. Энэ бол хүүхдийн амьдралын нэгэн чухал үе. Хүүхдийн сургалтын чанар нь түүний сурах тухай юу гэж боддогоос хамаардаг. Тиймээс бүтэн 10-12 жилийн турш таны муу сурлаа гэж бодож байгаа хүүхэд байвал түүнд анх сургуульд ороход нь ямар бодол суулгасан эсвэл өөрт нь суусныг ажиглах хэрэгтэй.

Сурахын тухай “тогтвортой” сэтгэхүйтэй хүүхэд өөрийгөө тодорхой хэмжээний ухаантай төрсөн бөгөөд үүнийгээ өөрчлөх боломжгүй гэж боддог.

Харин “өсөлттэй” сэтгэхүйтэй хүүхдүүд хичээж, шаргуу хөдөлмөрлөвөл илүү ухаантай болж чадна гэж боддог.

Ингээд Шрөдер дээрх хоёр төрлийн хүүхдүүдтэй ярилцлага хийжээ. Хүүхэд бүрт тархины эсүүд хоорондын гэрэлтэхэд гардаг цахилгаан сигналуудыг бүртгэдэг 64 жижиг электрод өмсүүлсэн байна. Дараа нь Шрөдер хүүхдүүдэд нэг бол ёсгүй үед хариу үзүүлэх эсвэл ёстой үед хариу үзүүлэхгүй байх гэсэн хоёр төрлийн алдаа хийх боломжтой тоглоом тоглуулжээ.

Шрөдер хүүхдүүдийн датаг харахад “өсөлттэй” сэтгэхүйтэй хүүхдүүдийн тархи илүү олон үйлдэл хийж , анхаарлаа их төвлөрүүлдэг нь харагдаж байв. Харин “тогтвортой” сэтгэхүйтэй хүүхдүүд алдаа гаргасны дараа тоглоомноос буцах нь илүү ажиглагдаж байжээ.

“Өсөлттэй сэтгэхүйтэй хүүхдүүд алдаагаа засахын тулд алдаатайгаа зууралдах хүсэлтэй, тогтвортой сэтгэхүйтэй хүүхдүүд алдаагаа үл тоохыг хүсдэг мэт байсан,” гэж Шрөдер тайлбарлажээ.

 Өөрөөр хэлбэл, алдаагаа хүлээн зөвшөөрч, тэдгээрийг таниж байвал юм сурахад тусладаг гэсэн үг. “Хэрэв алдаанаас зугатаж, үл тоомсорлож байвал, хүн хэзээ ч сайжрахгүй,” гэж Вашингтон их сургуулийн сэтгэл зүйч Аллисон Мастер хэлсэн байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү