Ухаалаг утас хүүхдийн хэл ярианы хөгжилд нөлөөлдөг

Ухаалаг утас хүүхдийн хэл ярианы хөгжилд нөлөөлдөг


8 жил

Смарт утас, таблет, электрон тоглоом хэрэглэдэг хүүхдүүдийн хэл ярианы хөгжил удаашралтай байдаг тухай шинэ судалгааг Ням гарагт танилцуулжээ. Энэ бол ийм сэдвээр судалгаа хийж буй анхны тохиолдол.

Канадын судлаачид 6 сараас 2 настай 894 хүүхдүүдэд судалгаагаа явуулсан байна. Тэд эцэг эхчүүдээс хүүхэд нь дээр дурдсан төхөөрөмжийг хэр удаан ашигладаг тухай асуухад  20 хувь нь өдөрт дунджаар 28 минут хэрэглэдэг гэсэн тоо гарчээ.

 Хүүхдүүдийн хэл ярианы хөгжлийн удаашралд ажиглалт хийсний дараа хүүхдүүдийн цахилгаан төхөөрөмжтэй өнгөрөөх хугацаа 30 минутаар ихсэм тусам хэл ярианы хөгжлийн эрсдэл 49 хувиар ихэсдэг гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.

цахилгаан төхөөрөмжтэй өнгөрөөх хугацаа 30 минутаар ихсэм тусам хэл ярианы хөгжлийн эрсдэл 49 хувиар ихэсдэг

Гэхдээ судалгааны баг цахилгаан төхөөрөмж ба харилцааны бусад төрлүүдэд удаашрал явагдах хоёрын хооронд холбоог олоогүй байна. Судлаачид нь цаашид дэлгэц ширтэх цаг, хэл ярианы хөгжлийн холбоос ба тэдгээрийн нөлөөг илүү сайн ойлгох судалгаа явуулах хэрэгтэй гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү